Өнөөдөр Барс захад найман тонн төмс буужээ
2022-07-21

ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч, төмсний үнийн өсөлтийн шалтгааныг судалж байна. Тус байгууллага төмсний үнийн өсөлт нь шатахууны өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомстолтой холбоотой гэж үзэж байна.

 

 

ШӨХТГ-аас  тариалалтыг нэмэгдүүлэх, 07 дугаар сард төмсний импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомстол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх зэрэг бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр болжээ. 

 

Өнөөдөр Барс захад 8 тонн төмс бууж, нийслэлийн зах, дэлгүүрүүдэд нийлүүлэгджээ. Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна.

 

Төмсний үнэ ханш

 

Номин их дэлгүүрт 2кг төмс 8198₮

 И-Мартад 1кг нь 1880₮

 Барс захад кг нь 4500, бөөний үнэ нь 3500₮

Хүчит шонхор захад 4000-4500₮

Алтжин бөмбөгөр 4500-5000₮

Амгалан 4500₮ -р худалдаалж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
улсад гурил махны нөөц байх ёстой шд уг нь хэрэгтэй үед зардаг . бусад улсад газар доор агааргүй хөргөгчин их том зоорьтой байдаг монголд бас байхгүй биз
2022-08-04
8 тн:
Төмсөөр булцым биз дээ
2022-07-22
mgl hyn:
tums haanaas irew, zawaarsan yum
2022-07-22
Tumsni dotoodin heregtseeg 100% hangah hemjeenii urgats huraasan gesen hudlaa baisan bna shd. Tsaasan deer dandaa agaarin toonuud.
2022-07-22