Өчигдөр /2022.07.20/ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43A байрны 3 давхрын цонхноос бага насны хүүхэд зүүгдсэн байна гэсэн дуудлага 12:16 цагт ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байсныг 2 иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Амралт, аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлага мэдээллээс үзэхэд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна.
Иймд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Уншиж байна |