Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 323 тохиолдол батлагдлаа. Үүний 193 нь Улаанбаатарт, 130 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт тохиолдлын тоо 934 357 болж байна.
Баяр наадмын өдрүүдээс хойш коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо тасралтгүй өссөөр байна. 07 дугаар сарын 18-ны өдөр 101 тохиолдол батлагдсан бол 19-нд 181, 20-нд 243 хүнээс илэрч, өнөөдөр 323 болон нэмэгдлээ.
Улаанбаатарт- 193
Баян-Өлгийд-2
Баянхонгорт-4
Дархан-Уулд-1
Дорноговьд-4
Дундговьд-4
Орхонд-10
Өмнөговьд-75
Сүхбаатарт-6
Сэлэнгэд-2
Увсад-9
Ховдод-13 тохиолдол батлагдлаа.
Улаанбаатар хот болон 18 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1100 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Уншиж байна |