Өнгөрсөн хугацаанд их дээд сургууль, МСҮТ-д гарсан алдаа бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого хэрэгжүүлсэн. Энэ жил 36 000 хүүхэд их дээд сургууль төгсөхөд 6 000 нь ажлын байртай болж байна.
Хөдөлмөрийн зах зээлд 30 000 инженер, техникийн ажилтан хэрэгтэй байхад бид 6000 инженер бэлтгэж байна.
Тиймээс энэ жилээс их, дээд сургуулийн хөтөлбөрийн давхцал, мэргэжлийн индексүүдийг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан мэргэжилтнээ бэлтгэнэ.
ХНХЯ-тай хамтран энэ хавраас их дээд сургууль, МСҮТ төгссөн хүүхдүүдээ мөшгих судалгааг хийж байна. Сургуулиа төгсөөд хэдэн хувь нь ажилтай болж байгааг мөшгиж судална. Ирэх жилээс суралцагч нь төгсөөд ажлын байртай болж байгаа сургуулиудад Боловсролын зээлийн сангаас дэмжлэг үзүүлнэ гэдгийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |