Дорнод аймгийн БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа өнөөдөр /2022.07.20/ "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриан дор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрыг эрт илрүүлж, амьдралын чанарыг дээшлүүлж болох талаар иргэдэд нөлөөлөл үзүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор Чойбалсан хотоос Улаанбаатар хот хүртэлх 650 км замд Холын зайн марафон гүйлтээ эхлүүлж байна.
Түүний гүйлтэд нь амжилт хүсэн 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнийг Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэг гардуулан өглөө.
Тэрбээр гүйх хугацаандаа замд дагуух аймаг, сумдын иргэдэд
-“Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах.
- Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр сумдад нөлөөллийн ажил зохион байгуулах түүнчлэн дамжин өнгөрөх иргэдэд “Бид хичээж байна, Та ч гэсэн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө эрүүл дадалд суралцаж хорт хавдраас сэргийлээрэй “ гэсэн мессежийг өгч, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах талаар уриалах аж.
Уншиж байна |