Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгджээ
2022-07-19

 

 

Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин оношлогджээ. Энэ нь манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болоод байгаа юм.

 

Үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин аж.

 

Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг. Улмаар мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нэлээд хувь нь үхэж хорогдох эрсдэлтэй цаашлаад эдийн засгийн ихээхэн хохирол дагуулах аюултай гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

 

Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг ажээ.

 

Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг ба зарим тохиолдолд 28 хоног хүрдэг ажээ. Тус өвчний шинж тэмдэг өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасна, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсэх зэргээр илэрнэ.

 

Голомтын бүс тэлж, нийслэлд халдвар тархах эрсдэлтэй учраас одоогийн байдлаар зөвхөн үхэрт тарих вакцины захиалга хийгээд байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Үе үе мал нь халдварт өвчин тусч байдаг орноос гадны орнууд мах худалдан авахаас сэжиглэнэ шүү дээ.
2022-07-19
зочин:
Үе үе мал нь халдварт өвчин тусч байдаг орноос гадны орнууд мах худалдан авахаас сэжиглэнэ шүү дээ.
2022-07-19