Сэлэнгэ мөрний усны түвшин маргааш 5-10 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна
2022-07-19

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Халх голуудын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Мөн Үүр, Хархираа, Халх зэрэг голууд 25-40 см харин Улз голын нийт уртын дагууд 5-35 см тус тус үерийн түвшинг даван үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 20-нд Сэлэнгэ мөрөний адгаар усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.

 

 

Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

 

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин