Манай улсын хилээр 2022 оны эхний хагас жилд 575 000 зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 245 мянгаар нэмэгдсэн боловч цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харвцуулахад 2.2 саяар буурчээ.
Улсын хилээр орсон зорчигчдын 72.7 хувь нь Монгол Улсын иргэд, 27.3 хувь нь гадаад улсын иргэд байна. Энэ оны эхний хагаст манай улсад 73.7 мянган жуулчин ирсэн байна. энэ нь өмнөх оны мөн үеэс 62.2 мянган хүн буюу 6.4 дахин өссөн ч 2019 онтой харьцуулахад 66 хувиар бага байна.
Манай улсын 217.1 мянган иргэн гадаадад зорчсоноос 66 хувь нь аялал жуулчлал, 34 хувь нь ажиллах, суралцах, байнгын оршин суух зорилгоор зорчсон байна.
Уншиж байна |