Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр зарлиг болгосны дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт монгол төр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж, залах, монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ.
Уншиж байна |