Баянгол дүүрэг 2.3 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийж байна
2022-07-18

Баянгол дүүрэг 2022 онд дүргийн төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 байршилд тоглоомын талбай, тохижилтын 9 багц ажлыг хийж байна. Дараах байршлуудад хийсэн тоглоомын талбай, тохижилтын ажлыг Улсын комисс хүлээн авчээ. 

 

 

- Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тоглоомын талбай байгуулах” төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан бөгөөд тоглоомын талбай байгуулах ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгаад байна.

 

- Баянгол дүүргийн 10 дугаар хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Өрхийн эрүүл мэндийн төвийн засвар тохижилт”-ын төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан. Тус ажлыг үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж аваад байна.

 

- Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 146 дугаар сургуульд 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Орчны тохижилт хийх төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан. Төслийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбайг стандартын дагуу гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

 

- Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 278 дугаар цэцэрлэгийн гадна 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Орчны тохижилт хийх төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан. Тэгвэл тус цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийж дуусгаад байна.

 

Shuud.mn
Сонин хачин