Б.Серик, М.Лхагвагэрэл, Б.Бат-Өлзий нарт Заан цол олголоо
2022-07-12

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

 

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын заан цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

 

МОНГОЛ УЛСЫН ЗААН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

 

  • Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Сүлд спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх Бердимуратын Серик,
  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, “Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл,
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий.

 

Shuud.mn
Сонин хачин