Монгол Улсын Харцага цолтон дөрвөөр нэмэгдлээ
2022-07-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

 

 

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын харцага цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

 

МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

 

  1. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон,

  2. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат. “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрах,

  3. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Лхагваагийн Лха-Очир,

  4. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ.

 

Shuud.mn
Сонин хачин