ЖАГСААЛТ: Шинээр 17 начин цолтон төрлөө
2022-07-12

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.

 

 

Энэ даваанд аймгийн цолтой 17 бөх учраа бөхөө давж, Монгол Улсын начин цолны болзлыг хангалаа.

 

  1. Булган аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл улсын заан М.Өсөхбаярыг давж

  2. Булган аймгийн заан Б.Түвшинтөгс улсын харцага Ө.Даваабаатарыг давж

  3. Булган аймгийн арслан Э.Сумъяабат улсын начин Д.Амартүвшинг давж

  4. Булган аймгийн заан Э.Энх-Амгалан улсын аварга Г.Эрхэмбаярыг давж

  5. Өмнөговь аймгийн арслан Б.Мижидсүрэн улсын заан Ц.Одбаярыг давж

  6. Өмнөговь аймгийн арслан Э.Нямаа улсын заан Н.Жаргалыг давж

  7. Хэнтий аймгийн арслан О.Цэцэнцэнгэл улсын арслан А.Цацабширыг давж

  8. Хэнтий аймгийн арслан Г.Бадрах улсын начин Ч.Батчулууныг давж

  9. Увс аймгийн арслан Н.Хүрэлсүх улсын харцага Т.Баасанхүүг давж

  10. Увс аймгийн заан О.Түмэн улсын харцага Т.Бэгзсүрэнг давж

  11. Увс аймгийн арслан Х.Оргилболд улсын харцага Ц.Мөнхбаярыг давж

  12. Цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын харцага Ш.Пүрэвгарьдыг давж

  13. Өвөрхангай аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын харцага Х.Гантулгыг давж

  14. Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадорж улсын начин Э.Ванданцэрэнг давж

  15. Ховд аймгийн харцага Б.Сосорбарам улсын начин Ж.Ням-Эрдэнийг давж

  16. Орхон аймгийн арслан Ө.Батзул улсын начин Д.Хүдэрбулгыг давж

  17. Баянхонгор аймгийн заан Э.Батмагнай Өвөрхангай аймгийн арслан О.Наранбаатарыг давж Монгол Улсын Начин цолны болзлыг хангалаа.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Бөх нь мөнгө Морь нь эрлийз:
Монгол наадам Мөнгөний наадам болжээ Дахиж баяр хийхээ боливол таарна сда
2022-07-12
Зочин:
Заа даа, гадны узэгч, ирж барилдсан бохчуул монгол бох гэдэг нэг нэгэндээ бууж огдог тоглоом юм байна гэж ойлгохоор явдал болж байна даа. Юу л болоод юу болох гээд байгаа юм бол доо ...
2022-07-12
Зочин:
Баахан чанаргүй начингууд, эднээс хэд нь цолоо батлах бол доо
2022-07-12