Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдааны соёолон морьд барианд орлоо.
Соёолон насны 280 гаруй хурдан хүлэг уралдсанаас Ховд аймгийн Мянгат сумын уяач Б.Энхбаярын хурдан хээр соёолон түрүүллээ.
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн саарал орж, гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын Н.Нацагдоржийн хээр халзан хурдаллаа.
Харин дөрөвт Сүхбаатар дүүргийн уяач З.Жавхлангийн хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хул халзан орлоо.
Уншиж байна |