Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа
С.Амарсайхан: Монгол наадам Монгол хүн бүрийн зүрхэнд эв нэгдэл хэмээх дархлааг суулгаж өгдөг
2022-07-11

 

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. 

 

Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ.

 

Тэрбээр, "Өмнийн шаргал говийн Орвог гашууны бор толгойгоос Хөвсгөлийн хойд хязгаар Монгол шарын даваа хүртэл, мөнх цаст Алтай таван богдын Хүйтний оргилоос мяндсан зэрэглээт талын Соёлз уулын Модот хамар хүртэлх өргөн уудам нутагтаа монгол түмэн дэнж хотойтол наадаж байна.

 

Энэ бол эрхт төрийн эв нэгдлийн баяр, тусгаар улсын түүх, соёл, санах ойн дархлаа, 

Энэ бол хөнөөлт цар тахлыг даван туулсны баяр, хүн зон олноороо цагийн хатууг сөрж туулсны баталгаа.

Энэ бол монгол түмнийг ямар ч хэцүү бэрх зүйл тохиолдсон ялж чадна гэсэн итгэл, сэтгэлээр биенээ тэтгэх нэгэн цул үндэстэн гэдгийг илтгэх баяр хөөр билээ.

 

Монгол наадам нь Монгол хүн бүрийн тархи, зүрхэнд туурга тусгаар улсын сүр хүч, сүлд хийморь, төрт соёл, өв уламжлал, эрхт ардын эв нэгдэл хэмээх дархлааг гүн бат суулгаж өгдөг"  хэмээжээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
хувьсгалт нам наадмыг ёстой муухай хийдэг байсан. стадион тойроод явахаар юу ч байхгүй гуйлгачин юмнууд баярлаж ч мэдэхгүй чааваас ёстой хогийн гуйлгачдын нам харахаас нүд хорсдог
2022-07-12