БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУСНУУД ҮНЭГҮЙ, ХҮЙ 7 ХУДАГИЙГ ЗОРИХ АВТОБУС 1500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Наадмын өдрүүдээр нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус, наадмын зургаан чиглэлд 56, нийт 741 тээврийн хэрэгсэл, 383 такси үйлчилгээнд явна. “Мишээл экспо” төв-“Дүнжингарав” худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, мөн Нарантуул зах-Вокзал-Төв цэнгэлдэх гэсэн маршрутаар гурван минутын зайтай 30 тээврийн хэрэгсэл, Давааны зөрлөгөөс Хүй 7 худагийн морь бариа хүртэл таван автобус үйлчилгээнд явж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Соёмботой хөшөө буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын автобусны буудлаас Хүй 7 худаг руу 10 тээврийн хэрэгсэл 1500 төгрөгөөр үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11, 12-нд морь барианаас нэг цагийн өмнө Вокзалаас галт тэрэг хөдөлж, Давааны зөрлөг хүртэл 2000 төгрөгөөр явна. Давааны зөрлөгөөс богино эргэлтийн таван тээврийн хэрэгсэл Хүй 7 худаг руу үнэгүй явах юм. Долдугаар сарын 11-15-ны хооронд Хүй 7 худаг руу шөнийн тээвэр 18:00-03:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Таван шар-Хүй 7 худаг гэсэн чиглэлээр таван тээврийн хэрэгсэл 1500 төгрөгөөр явна” хэмээв.
Богино эргэлтийн автобуснууд үнэгүй, Хүй 7 худагийг зорих автобус 1500 төгрөгийн үнэтэй байх юм. Наадмын өдрүүдэд замын ачаалал их байх тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг албаныхан уриаллаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт ариун цэврийн өрөө үнэгүй үйлчилнэ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Уншиж байна |