Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэгт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Тэрбээр, соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны кино найруулан, тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлжээ.
Гавьяат жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг "Сэтгэл өндөр байна. Хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Ийм сайхан өдөр энэ шагналаа авч байгаадаа баяртай байна. Уран бүтээлч хүмүүс гавьяа шагнал гэхээсээ илүү уран бүтээлдээ шунан дурлаж хийх ёстой юм болов уу гэж боддог. Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлалаа гэж хэлье. Ээж маань тэнгэрийн орноос хүүгээ хараад баярлаж байгаа байх. Хүүгээсээ илүү баярлах байсан байх гэж төсөөлж бодож байна. Та бүхэндээ баярлалаа. Бодож төлөвлөж байгаа маш олон ажил байна" гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
М.Насан
Уншиж байна |