"Буянт Ухаа"-г нөөц нисэх буудлаар ашиглаж, буцаж нисэх зардлыг хэмнэж байна
2022-07-04

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нөөц нисэх буудлаар бэлэн байдалд ажиллаж байна. Цаг агаарын болон техникийн хязгаарлалтын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг газардах боломжгүй үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж байна. Тухайлбал, өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байгалийн онцгой үзэгдэл буюу өтгөн манан бууснаас “МИАТ” ТӨХК-ийн Истанбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05 цаг 56 минутад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 

 

Нөөц нисэх буудалгүй байхад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй болсон агаарын хөлөг ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хотууд руу нисдэг байсан. Харин одоо “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөцөөр ашигласнаар илүү зардлыг хэмнэж байна. Агаарын хөлөг Сөүл рүү эргэн нисэхэд хоёр талдаа нийт 7 цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 мянган ам.доллар зарцуулдаг байсан. Үүн дээр зорчигчдыг байрлуулах зэрэг бусад зардал нэмэгдэнэ.

 

Харин “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байгаа юм. Мөн олон цагийн нислэг байхгүй болж, зорчигчдын тав тух алдагдахгүй, цаг хугацааг ч хэмнэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Орон нутаг:
Бусад үед нь Орон нутгийн эсвэл тусгай захиалгат мөн ачаа тээврийн нислэг үйлдэж байнгын ажиллагаатай байдаг болгоосой.
2022-07-04
Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудалд нь хил гааль байгаа юм уу?
2022-07-04
муусайн ацнууд өтгөн манантай газарт нисэх буудал бариад л, ямар ч тооцоогүй. одоо өөр газар ахиад нэгийг барих биз, 15 жил барина даа.
2022-07-04
Irgen.:
Za yamai da. Saihan medee bna.
2022-07-04