Хоёр машин мөргөлдөж, хоёр хүн нас баржээ
2022-06-29

 

Энэ оны 06 сарын 28-ны шөнө 05 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2-р багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явагдаж байна.

 

Хурдалсан, нойрмоглосон, согтуу, бүрэн бус, гэрлээ шилжүүлдэггүй анхаарал нь сарнисан гээд олон олон асуудал дагуулсан замд бид хөдөлгөөнд оролцож байна гэдгийг анхаарч үйлдэл бүр ээ ХЯНАЖ хөдөлгөөнд оролцоно уу.

 

#Аажуу_явбал_аяндаа_хүрнэ_дээ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гэтэл 2022 оны өвлийн олимюод орос , беларусь 2-г оролцуулаагүй ш дээ. Орсуудыг дэмжвэл дэлхий нийтийн ХАРААЛ хүрнэ.
2022-06-29
зочин:
Яасан ч хэцүү юм бэ? Элдэв юм сонсогдох юм. Хүн төрөлхтөн энх тайвныг эрхэмлэж байгаа энэ цаг мөчид манайхан орсуудыг дэмжсэн утга агуулагатай үйлдлүүд гаргасан нь олон улс орнуудын хараал хүрч байгаа байхаа. Сая л гэхэд орсуудыг жүдогийн Grand Slam-д оролцуулсан шүү дээ.
2022-06-29
зочин:
Гэтэл 2022 оны өвлийн олимюод орос , беларусь 2-г оролцуулаагүй ш дээ. Орсуудыг дэмжвэл дэлхий нийтийн ХАРААЛ хүрнэ.