Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Олон удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг илрүүлжээ
2022-06-28

 

Эрүүгийн цагдаагийн албанаас олон удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны 02 дугаар сараас 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Уг этгээд нь одоогоор Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 8, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 22, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 5, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 5, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 13, Завхан аймгийн нутаг дэвсгэрт 3 нийт 66 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч алт, мөнгөн эдлэл, зөөврийн компьютер, гар утас зэрэг овор багатай эд зүйл хулгайлж Улаанбаатар хотод “Нарантуул” зах болон “Урт цагаан” худалдааны төв, Дархан-Уул аймгийн ченжүүдэд худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна.

 

Дээрх аймгууд болон ойролцоох орон нутагт энэ төрлийн гэмт хэрэгт хохирч цагдаагийн байгууллагад мэдээлээгүй иргэд Эрүүгийн цагдаагийн албанд мэдээлэл ирүүлнэ үү. Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

 

Shuud.mn
Сонин хачин
ard:
manai tsagdaa sain ajilladag shvv.bayar hyrgie.ajil hiihgyi hyalbar argaar mungu olj bayajij gsn zaluuciig hohirliig ni baragduulah ajil hiilgej baih heregtei sh dee.hulgain huuli yulchildeggyi mungu uguud gardag bolood ihseed bna.
2022-06-28