Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад байна. Иймд Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд тус гудамжны авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор шинэчлэлийн ажил зургадугаар сарын 7-нд эхэлж, тус замыг хоёр удаа хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийхээр болсон.
Энэ хүрээнд зургадугаар сарын 11-13-ны хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж хучилтын ажил хийж, гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр орой буюу зургадугаар сарын 28-ны 22:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна. Тус өдрүүдэд Хангай хотхоны уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг хаах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Уншиж байна |