Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Ээлжийн амралтаа сонирхолтой өнгөрөөх САНААНУУД
2022-06-28

 

 

Зуны урин цагт ээлжийн амралтаа авахаар төлөвлөж буй нэгэнд, магадгүй ээлжийн амралтаа авсан ч хэрхэн сонирхолтой өнгөрүүлэхээ мэдэхгүй байгаа нэгэнд энэ мэдээллийг зориулав. Мөн наадмын урт хугацааны бүх нийтийн амралтыг сонирхолтой өнгөрүүлж болох багахан санааг танд хуваалцъя.

 

Бид хүүхэд байхдаа зуны амралт, шинэ жил, цагаан сар, наадмын амралтыг хоног тоолон хүлээдэг байсан. Харин насанд хүрч ажлын байранд гараад ээлжийн амралтыг илүүтэй хүлээдэг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ээлжийн амралтыг дараах байдлаар зохицуулжээ.

 

99.1.Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.

99.2.Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.

99.3.Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

99.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

99.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралт олгоно:

99.6.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралтыг олгоно:

 

Хоногоор аялалд яв

 

 

Хэдийгээр ээлжийн амралт эхэлсэн ч  гэрээсээ гарахгүй унтаж байгаа юм биш биз. Амралтыг унтаж өнгөрөөвөл харамсалтай. Жинхэнэ амралт бол орчноо сольж, аялах. Тиймээс хоногоор амралтаа эхлүүлбэл илүү таатай  байна. Өнөө үед хямд зардалтай хэрнээ гайхалтай шинэ орчинд таныг ая тухтай, адал явдалтай амраах маш олон аялал бий. Тиймээс та цахим орчноос “амралт, амралтын газрууд” гэж хайхад л бүх мэдээлэл гарч ирэх болно.

 

Малчин айлд зочилж, монгол ахуйтай танилц

 

 

Монголчууд бид хамгийн зочломтгой ард түмэн. Тиймээс түүх өв соёл, монгол ахуйтайгаа танилцаж малчин айлаар зочлоод гараарай. Тэд таныг танихгүй ч байгаа бүхнээрээ дайлж, өв уламжлалаа танилцуулахдаа таатай байх болно.

 

Шинэ чадварт суралц

 

 

Хүн насан туршдаа суралцдаг. Тиймээс та шинэ чадварт байнга суралцаж байх хэрэгтэй. Ингэж чадвал цаг үеэсээ хоцрохгүй.  Магадгүй өнөө үед хамгийн эрэлт хэрэгцээтэй “код бичих” анхан шатны мэдлэгтэй болбол таны цаашдын ажилд хэрэг болох нь гарцаагүй. Та дээрх мэдлэгийг эзэмшихийн тулд танхимаар эсвэл цахимаар суралцах бүрэн боломжтой.

 

Сайн тогооч

 

 

Хүн бүрт “гарын хоол” гэж бий. Өөрөөр хэлбэл тухайн хүний хамгийн сайн хийж чаддаг хоол. Гэхдээ олон төрлийн хоолыг амтархан хийгээд сурчихвал илүүдэхгүй. Магадгүй таны оройн хоолны цэс хязгаартай байгаа бол шинээр хоол хийж сурах цаг нь болжээ.  Шинэ хоол хийж сурах нь таны болон гэр бүлийнхнийг тань илүү аз жаргалтай болгоно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

Эрүүл мэнддээ анхаар

 

 

Бид цагаар цалинждаг. Байгууллага болон ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдана. Тиймээс тогтсон цагт ажилдаа ирж, тогтсон цагт тарна. Өөрөөр хэлбэл ажлын өдрүүдэд ажлаа хийхээс өөр зүйлд зарцуулах цаг бараг гарахгүй. Тиймээс ээлжийн амралтаараа эрүүл мэнддээ цаг зарцуулах хэрэгтэй. Эрүүл байвал бусад нь болно доо.

 

Хэлний мэдлэгээ сайжруул

 

 

Дэлхийн иргэд маш олон хэлээр ярилцаж ойлголцож байна. Тиймээс төрөлх хэлээс гадна нэмэлт хэл зайлшгүй шаардлагатай. Орчин үед Англи, Хятад, Франц хэлийг эзэмшсэн хүн хаана ч хэнтэй ч ойлголцож чадна. Хэдийгээр ээлжийн амралтын хэсэг хугацаанд гадаад хэлийг бүрэн эзэмших боломжгүй ч түвшин ахиулах боломжтой.

 

Найзууддаа цаг гарга

 

 

Хүн хүнээрээ дутдаг гэж нэг үг бий.  Бидний амьдралд найзын орон зай маш том. Магадгүй ажлын нөхцөл байдлаас шалтгаалж найздаа гаргах цаг хомс байсан бол ээлжийн амралтаараа тэдэнд цаг гаргах нь шударга хэрэг. Хамтдаа хөгжим сонсож, сонирхолтой зүйл ярилцаж, харилцаагаа улам бэхжүүлээрэй.

 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
TANGALAG:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-02
Код бичиж сурах гэж юу вэ
2022-06-28