АИ-92 автобензиний 40 хоногийн нөөцтэй байна
2022-06-27

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 141,233 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,851 тн, АИ-92 автобензин 53,007 тн, АИ-95 автобензин 5,558 тн, ДТ 69,992 тн байна. АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 42 хоногийн, А-80 автобензиний 59, ДТ-ний 26 хоногийн, 37 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

 

 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,494 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,443 тн, АИ-92 автобензин 27,490 тн, АИ-95 автобензин 3,832 тн, ДТ 28,146 тн байгаа ба АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 52, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

 

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,178 тн, хангайн бүсэд 8,606 тн, төвийн бүсэд 31,966 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,069 тонн байна. 

 

Манай улс он гарсаар нийт 840.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 18.4 мян.тн, АИ-92 автобензин 282.0 мян.тн, АИ-95/98 автобензин 13.9 мян.тн, ДТ 420.2 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 80.7 мян.тн байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ

Shuud.mn
Сонин хачин