Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Кузов засварчид тогтсон үнэ тарифгүй, стандарт мөрддөггүй нийтлэг зөрчилтэй байна
2022-06-27

“Хас Монгол хөдөлгөөн” ТББ болон иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлын дагуу авто машины кузов засварын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд энэ сарын 11-23-ны өдрийг хүртэлх хугацаанд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт кузов засварын үйлчилгээ үзүүлдэг 124 аж ахуй эрхлэгч байгаагаас түүврийн аргаар 19-ийг нь шалгалтад хамрууллаа.

 

 

Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдийн хувьд “Авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6970:2022 стандартыг хэрэгжүүлээгүй, стандартын ойлголт байхгүй, мөрдөж буй үнэ тариф болон тарифын үндэслэл, тогтсон үнэ ханшийн мэдээлэл байхгүй, засвар хийсэн машинд чанарын баталгаат хугацаа олгодоггүй, хэрэглэгчийн гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журамгүй, үйлчилгээ үзүүлснийг гэрчлэх төлбөрийн болон НӨАТ-ын баримт олгодоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

 

Кузов засварын аж ахуй эрхлэгчдэд авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар үйлчилгээг тогтсон үнэ, тарифтайгаар эрхлэх, үнийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэл авах боломжит байдлаар ил тод байршуулах, үйлчилгээ үзүүлснийг гэрчлэх төлбөрийн баримт олгож хэвших, “Авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6970:2022 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

 

Мөн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахтай холбоотой Стандарт хэмжилзүйн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн болно.

Shuud.mn
Сонин хачин
unelgeechid daatgaliin kompaniudiin daramt neg karmanii sonirhloos bolood chanartai naidvartai zasvar uilchilgee hiideg bodiiz, tavan nogd, delta - iin une tarifiig shuud haadag
2022-06-27