Дахин барилгын өргүүр унаж, нэг хүн нас барлаа
Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17 дугаар хороо Маршил таун хотхон дотор барилгын өргүүр унаж, 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага өнөөдөр 16.00 цагт иржээ.
Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашааны урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын зургаадугаар давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж, “Э” эмнэлэгт хүргэгджээ. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ