Ц.Ганболд: Цэргийн албан хаагчийн ходоод 14 см урагдсан байсан
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нас барсан цэргийн албан хаагчийн цогцсонд шинжилгээ хийсэн талаар мэдээлэл хийлээ.
Задлан шинжилгээ хийсэн Зөвлөх эмч Ц.Ганболд “Цогцос болон тайрагдсан ходоодонд шинжилгээ хийсэн. Төрийн албан хаагчдын эмнэлэг мэс засал хийгдэж, ходоодыг бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Ходоод сунамтгай эрхтэн учраас агшиж жижгэрээд өөрчлөгдсөн байсан. Биднийг хэмжихэд ходоод 14 см урагдсан байсан” гэсэн мэдээллийг өглөө.
Одоо шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд дүгнэлтийг 21 хоногт багтаан гаргахаа тус газраас мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ