Өнгөрсөн 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд нийт 271,035,718,649 /хоёр зуун далан нэгэн тэрбум гучин таван сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 76,309,823,488 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 115,811,023,073 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлтийн хүрээнд Монполимет ХХК 20 тэрбум төгрөгтэй тэнцэх доллар төлснөөр нийт 78,914,872,087 төгрөг төлөгдөөд байна.
Уншиж байна |