Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Сэрэмжлүүлэг: Нийслэлд бамбай хоншоорт могой орж иржээ
2022-06-22

Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Уг нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй. Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг гэнэ. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.

 

Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо. Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

 

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай. Хэрэв нийслэлд энэхүү могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсанд холбогдохыг анхааруулж байна

 

Shuud.mn
Сонин хачин