Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
ШӨХТГ: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй хамтран ажиллана
2022-06-21

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй хамтран ажиллахаар болж санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичигт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Ганбат нар өнөөдөр гарын үсэг зурав.

 

 

Хоёр тал холбогдох хууль болон Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтэд хяналт тавих, иргэд,олон нийтийн эрх ашгийг хамгаалах хүрээнд хамтран ажиллах бөгөөд төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаанд хяналт тавих хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд баримт материалыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах, төрийн захиргааны байгууллагуудын хуулиас давсан хэм хэмжээ бүхий аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон өрсөлдөөнийг хязгаарлаж, аж ахуйн нэгжийг зах зээлд нэвтрэхэд саад учруулж буй зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж шаардсан дүрэм, журмыг хамтран хянах, хүчингүй болгох, албан хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, эрсдэлийг бууруулах чиглэлээр соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин