Онлайн луйврын олон аргаас сэргийлэх зөвлөмж
2022-06-21

Цахим харилцаа богино хугацаанд их ажлыг амжуулах боломж олгодог. Цаг алдахгүй, явдал чирэгдэлгүй, илүү зардалгүйгээр ажлаа амжуулж, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой учраас хүмүүс алхам тутамдаа ашигладаг.

 

 

Facebook, Twitter, Instagram зэрэг нийгмийн сүлжээ нь бидэнд олон төрлийн боломж олгодог ч нөгөө талдаа томоохон эрсдэл дагуулж байдаг. Нийгмийн сүлжээг гэмт хэргийн талбар болгон ашиглагчид дэлхийг хэрж, тэдний золиос бологчдын тоо ч өдөр өдрөөр нэмэгдсээр байна.

 

Дэлхий нийтэд онлайн луйврыг маш олон аргаар үйлдэж байгаа бөгөөд манай улсад дараах төрлийн аргууд түгээмэл бүртгэгдэж байна.

 

Хуурамч холбоос

 

Олон нийтийн анхаарлыг татахуйц сэдэвтэй мэдээ, үнэгүй бэлэг өгөх, азтан боллоо гэх мэт утга агуулга бүхий мэдээлэл нийтлэх эсвэл хувь чатаар илгээх. Уг холбоос дээр дарснаар хортой код компьютер болон гар утсанд сууж, дахин Facebook аккаунт, и-мэйл хаяг руугаа нэвтрэхийг сануулж, улмаар нэвтрэх мэдээллийг олзолдог. 

 

Хуурамч аккаунт

 

 Хүний профайл зургийг ашиглан, түүний нэрээр шинэ аккаунт нээж, найзууд руу нь хүсэлт илгээн, тухайн хүний өмнөөс мөнгө санхүүгийн тусламж гуйж, санхүүгийн залилан үйлддэг. Нөгөө талаас гэмт этгээдийн хуурамч аккаунтаар түүнтэй санамсаргүй найз болсноор танд итгэл үнэмшил төрүүлж, дотны найзууд мэт дүр эсгэн, таны хувийн мэдээлэл, зураг зэргийг авч улмаар тэдгээрийг барьцаалж сүрдүүлэх, олон нийтэд дэлгэнэ хэмээн айлгаж дарамталдаг.

 

Сугалааны луйвар

 

Сугалааны луйврыг ихэнхдээ олон нийтэд танил байгууллагуудын нэрээр аккаунт үүсгэн хүмүүст сугалаанд хожсон тул бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлж шагналаа авах боломжтой талаар мэдэгдэх бөгөөд банкны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллээ ирүүлэхийг хүсдэг.

 

Зээлийн луйвар

 

Зээлийн луйварчид нь хувийн чатаар мессеж илгээж, бага хэмжээний урьдчилгаа төлбөр хийгээд бага хүүтэй шуурхай зээл санал болгодог.

 

Онлайн залилангийн бай болж, гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд дараах зөвлөмжийг дагаарай.

 

-Нийгмийн сүлжээн дэх нэвтрэх нэр, нууц үгийг хэнд ч бүү өг

 

-Нууц үгийг үүсгэхдээ төрсөн огноо зэрэг бусдын таамаглахуйц бус тоо, тэмдэгт, том, жижиг үсэг ашиглан хүчтэй нууц үг үүсгэх

 

-Хувийн аккаунтдаа 2 талт баталгаажуулалт тохируулах

 

-Үл таних нэгнээс ирэх найзын хүсэлтийг нягталж, баталгаатай хүсэлтийг хүлээн авах

 

-И-мэйл болон хувийн чатаар ирэх үг, үсэг болон дүрмийн алдаатай, сэжигтэй мэдээлэл, холбоос дээр дарахгүй байх

 

-Нийгмийн сүлжээгээр ирж буй санхүүгийн болон бусад сэжигтэй хүсэлтүүдийг шаардлагатай бол утсаар болон бусад сувгаар холбогдож лавлаж, баталгаажуулах

 

-Пост, зураг, байршил зэрэг хувийн мэдээллээ зөвхөн найзууддаа харагддаг байдлаар тохируулах зэрэг тохиргоог хийж нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдлаа хангана уу. Эс бөгөөс эдгээр нь гэмт этгээдүүдэд мэдээллийн эх сурвалж болж өгдөг

 

-Хохирогч болсон тохиолдолд цаг алдалгүй холбогдох хуулийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
ESUIGEN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. www.drpradhanurologist.com
2022-06-21