Б.Отгон: Уул уурхайн орлогын 90 хувь нь лиценз эзэмшигчийн халаасанд орж байна
2022-06-21

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б..Отгон “Монгол Улсын ашиглаж байгаа олон уурхайн үр ашиг хаашаа орж байгаа вэ, яагаад манай улс урьд өмнө байгаагүй их өрөнд орчихов гэсэн асуудалд бид дүн шинжилгээ хийж байна.

 

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад  2582 ашиглалтын болон хайгуулын лиценз байна. Ийм олон орд газрыг ашиглаж байхад нэг иргэнд 30 сая төгрөгийн гадаад өр оногдож байна. Уул уурхайгаас олж байгаа орлогын 90 хувь лиценз эзэмшигч нэртэй гадна, дотны хувь хүн, компанийн халаасанд, 10 хувь нь улсын төсөвт орж байна.

 

Үүнд дүн шинжилгээ хийхгүйгээр дараагийн лицензүүдийг олгох асуудал яригдаж байна. Өмнөговь аймаг хамгийн олон лицензтэй, ихэнхийг нь Хятадын компани, хувь хүмүүс эзэмшдэг. Гэтэл Борзонгийн говийг дайруулаад Хятадын уурхайнууд зам тавих гэнэ. Үүний цаана авлиг, ашиг сонирхлын зөрчил байна. Концессын гэрээнд 2018 онд уул уурхайн сайд байсан Д.Сумъяабазар, Үндэсний хөгжлийн газрын даргаар өөрийнхөө хувийн банкны хувьцаа эзэмшигч Б.Баярсайханыг томилж байгаад гарын үсэг зуруулсан байна. Хариуд нь Монголын талд боомт барих хөрөнгийг буцалтгүй тусламжаар өгнө гэнэ. Тэр боомтын бүтээн байгуулалтыг Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Сэржбүдээгийн хамаарал бүхий компанин барих гэж байна. Хувьдаа ашиг харж, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байгаа хүмүүсээс болж ард түмэн уул уурхайн үр ашгийг хүртэхгүй байна.

 

Тиймээс Засгийн газар уул уурхайн үр өгөөжийг тооцсоныхоо дараа дараагийн лиценз олгох асуудлыг ярь. Эхлээд авлигаа цэгцэл, олборлолтыг үр ашигтай болгохыг шаардаж, ҮАБЗ-д шаардлага хүргүүлж буйгаа мэдээлэв.

 

Манай улс 2018-2021 онд нийтдээ 143 их наяд төгрөгийн эрдэс баялгийн борлуулалт хийсэн бөгөөд үүний 22 их наяд төгрөг нь улсын төсөвт оржээ. 121 их наяд төгрөг нь эрдэс баялаг экспортолдог компанийн мэдэлд очсон байна.

Shuud.mn
Сонин хачин
уул уурхай орлого анхнаасаа л хэдхэн хүмүүсийн хармаанд ордог ш дээ ард иргэд улс оронд ашиг шимээ өгдөггүй ш дээ
2022-06-22
Zochinmaa:
Ashgui dee, sain uhaad uchry ni olood tsegtsleerei. Amjilt huseye.
2022-06-22
ard tumnii omchiig neg huudas caasaar luivardaj alt nuurs jonsh tomor zereg baylagiig hedhen ger bul colmoj baigaag zogsooh boloogui yumuu tatvar nertee hedhen togrogoor huursaar bahuu arai dendnee ecesten ulsaaraa orond orj baigalaa suutgej baylagaa uhuulj hooson nuh uldej baindaa haraal id
2022-06-21
зочин:
Б.Отгон маш чухал асуудлыг хөндсөн байна. Монголын нийт ард түмний өмч болох ашигт малтмал лизенз эзэмшигч хэдхэн хувийн компани, хэдхэн хувь хүмүүсийн өмч болон болон тэдний халаасыг түнтийлгэж байна. Өөрөөр хэлвэл лизенз эзэмшигч хувийн компани, хувь хүмүүс монголын нийт ард түмний өмч болох ашигт малтмалыг лизенз нэрээр тонон дээрэмдэж монголын ард түмнийг, монгол улсыг хохироож байна. Ашигт малтмалын лизенз эзэмшигч хувийн компани болон хувь хүмүүсийг чанга хатуу хуультай газар бол шууд цаазаар авах хэмжээгээр улс орныг, ард түмнийг хохироож гэмт хэрэг үйлдэж байгааг монголчууд дуугүй 30 жил харж явлаа. Одоо ашигт малтмалын хуулийг үндсээр нь өөрчилж, ард түмний өмч болох ашигт малтмалын үр ашгийг ард түмэнд тэгш хүртээх цаг болжээ.
2022-06-21
говь:
д.бат-эрдэнийн нүүрсний хулгайн хэрэг юу болов.үүнийг шийдэж чадахгүй бол хулгай авилгатай тэмцэнэ гэж ярих хэрэггүй
2022-06-21