АНУ-аас Монгол Улсад хандивласан 302 400 тун Ковид-19 өвчний эсрэг хүүхдийн Файзер вакциныг хүлээн авлаа. Тус вакцин Мичиган мужийн Каламазу дахь Файзер компанийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байна.
АНУ-аас Монгол Улсад хандивласан корнавируст халдварын эсрэг вакцины нийт тоо уг хандивтай нийлээд 1.4 сая тун боллоо. Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг гэдгийг АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.
Коронавируст халдварын (КОВИД-19) цар тахал эхэлснээс хойш АНУ-аас Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА буюу USAID)-аар дамжуулан Монгол Улсад 8.1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлжээ. Тусламжаар иргэдэд нэн хэрэгцээт эм, шинжилгээ авах иж бүрдэл, эмнэлгийн шаардлагатай багаж хэрэгсэл, хүчилтөрөгчийн эмчилгээ болон хувийн хамгаалах хэрэгслээр хангасан байна.
Мөн 2020 оны 12 дугаар сард АНУ-ын ОУХА-аас өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийжээ.
Уншиж байна |