Цахим залилангийн цаадах үнэн
2022-06-17

Өнгөрсөн 2018 онд дэлхий дээр 1 секунд тутамд 18 хүн цахим залилангийн хохирогч болж байсан бол 2022 онд энэ тоо нэмэгдэж, секунд тутамд 26 хүн цахим луйварт өртөх болсныг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Хохирогчид дунджаар 12-75 насныхан байна.

 

 

Харин Монголд залилан мэхлэх гэмт хэрэг хоногт 24 буюу 1 цагт 1 гарч, хохирогчдын тоо, хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Цахим залилан нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо инстаграм, твиттерт ч мөн өргөн тархжээ. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирсон байдаг. Зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй хор хохирол үүний цаана бий.

 

Манай улсад тархаад буй цахим залилангийн хэлбэрүүд:

 

Фэйсбүүк залилан:

 

Бусдын фэйсбүүк хаягийг хакердаж, нэр зургийг нь ашиглан ойр дотных нь хүмүүсээс мөнгө шилжүүлж авдаг хэлбэр. Энэ хэргийг 13-19 насны хүүхдүүд үйлдсэн тохиолдлууд хуулийн байгууллагад шалгагдаж байна.

 

Сайтын залилан:

 

Бизнесийн түншүүдийнх нь хаяг, сайтыг хуурамчаар хийж захиалгын болон гэрээний төлбөр тооцоог нь шилжүүлж авдаг гэмт хэрэг.  Энэ хэрэгт олны танил хүмүүсийн пэйж хуудас, байгууллагын нэр ашиглах тохиолдол их байна.

 

Онлайн захиалгын залилан:

 

2020 оны хөл хорионы үеэс огцом нэмэгдсэн. 2022 он гарсаар онлайнаар захиалга хийгээд хохирсон 1233 иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.  

 

Өв залгамжлалын залилан:

 

Танд ганц бие хүний их хэмжээний өв хөрөнгийг өвлүүлэн үлдээх гэж байна гэж итгүүлэн шимтгэл хураамж авна гэж гадны банк руу мөнгө шилжүүлэн авдаг залилан.

 

Романс залилан:

 

Ганц бие эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоож, гэрлэх санал тавих хүртлээ үргэлжлэн олон удаагийн үйлдлээр гадны банк руу мөнгө шилжүүлэн авдаг арга.

 

Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг

 

  1. Худал үг, хоосон түрийвч

  2. Дэлгэцний цаана хэн ч байж болно, бүү итгэ

  3. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг

  4. Залин мэхлэгч таныг ямагт отож байдаг

  5. Хуурамч хаяг, бүртгэлгүй дугаар таны эд хөрөнгийг эргүүлж өгөхгүй

  6. Залилагчийг таньж мэдье гэвэл цахим хаягийг нь шинж

  7. Гоё сайхан үгтэй зар, санал бүхэн үнэн байдаггүй

  8. Мессенжерээр мөнгө гуйсан бүхэн найз биш

  9. Урхинд автаж урьдчилгаа бүү шилжүүл

  10. Залилагчид олон маск зүүж, бидний дунд ойрхон байдаг

  11.  Залилагч өөрөөсөө бусдыг хайрлахгүй

  12. Мөнгийг зүгээр өсгөж өгдөг хүн гэж байхгүй.

 

Shuud.mn
Сонин хачин