Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Долоон дүүргийн 71 хороонд цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэхээр санал авч эхэллээ
2022-06-17

Засгийн газраас 2022-2023 оны шинэ хичээлийн жилд бага насны хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах таван шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний ажлаа эхэллээ.

 

 

Нийслэлд 2-5 насны 141 000 хүүхэд байна. Нийслэлийн 647 цэцэрлэг 104 000 хүүхэд авах хүчин чадалтай бөгөөд 34 485 хүүхэд сугалаагаар цэцэрлэгт азаа үзэх эрсдэл үүсэж байна. Тиймээс тэднийг цэцэрлэгт хамруулах дараах таван шийдлийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан юм. 

 

  1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан 20 цэцэрлэг энэ жил ашиглалтад орно. Энэ 20 цэцэрлэгт 3000 хүүхэд авах боломжтой.

  2. Цэцэрлэгийн зориулалтаар байр түрээсэлнэ. Нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай 26 байршилд байр түрээслэхээр нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногоос эхэлнэ.

  3. Орон сууцны нэгдүгээр давхруудыг худалдаж авч, цэцэрлэг байгуулна.

  4. Гэр цэцэрлэгүүдийг ашиглана.

  5. Байгууллагуудын цэцэрлэгийг хувьсах зардлаар дэмжинэ. Одоогоор 21 байгууллагын цэцэрлэгт 1700 хүүхэд суралцаж байна.

 

Үүнээс цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрны саналыг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нийт 71 хороонд цэцэрлэгийн зориулалтаар байр түрээсэлнэ. 

 

Саналыг цахимаар 2022 оны 7 дугаар сарын 01 хүртэл хүлээн авах аж.

 

Shuud.mn
Сонин хачин
ардчилсан нам 90ээд онд цэцэрлэгүүдийг барилгуудыг нь хувьдаа авч компанийн барилга болгосон. ёстой муу ёртой.байсан бол өдийд их олон цэцэрлэг байж байхгүй юу
2022-06-17