Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгэжээ
2022-06-16

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлын 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэн баталгаажууллаа.

 

 

Хөвсгөлийн БЦГ нь Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг дангаараа эзэлдэг байгалийн хосгүй үзэсгэлэнт нутаг юм. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорин ирэх жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор тус сав газрын бохирдол ихсэж байна. Мөн дэлхийн цаг уурын дулааралд өртөж тус нутгийн агаарын дундаж температур сүүлийн 40 гаруй жилд 1.7°С–ээр нэмэгдсэн байна. Мөн цэвдэг гэсэж, мөнх цас хайлах үйл явц эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан Хөвсгөл нуурын талбайн хэмжээ нь нэмэгдэж байна.

 

Монгол Улс нь Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Увс нуурын ай сав газар нь 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд , Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд тус тус ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангиллаар тус тус бүртгүүлсэн. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгүүлсэн.

 

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тус газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.

Shuud.mn
Сонин хачин