Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалтыг энэ сарын 25-наас олгоно
2022-06-15

Нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох шийдвэрийг УИХ гаргасан. Энэ шийдвэр өнгөрсөн 05 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлжээ. Гэхдээ шимтгэлийн буцаан олголтыг нь дараа сарынх нь 25-наас олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Тэгэхээр иргэдийн 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг 06 дугаар сарын 25-наас олгож эхэлнэ. 

 

 

Урьдчилсан байдлаар 400 мянган иргэн нэг сая болон түүнээс доош цалинтай байна. Үүний 80 мянга нь сайн дурын шимтгэл төлөгч, үлдсэн нь албан журмын даатгал төлөгч ажилтнууд байна. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын буцаалт шууд байгууллын дансанд орно. Харин сайн дураараа төлөгчдийн дансыг бүртгэж байгаа аж. Тиймээс эхний сард буруу дансанд орох асуудал гарч магадгүйг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-06-20
Caran:
Sain duriin daatgaliig Butsaalgui daraa saruudad tootsuulya
2022-06-17