Урин дулаан цаг айлчилсан зуны зугаатай энэ өдрүүдэд амралт, аяллынхаа төлөвлөгөөг та хэдийнэ гаргачихсан л суугаа биз дээ? Хүссэн газар руугаа зорьж, мөрөөдлийнхөө аяллыг бүтээхээр зэхэж буй танд ХААН Банкнаас картын худалдан авалтын ээлжит урамшууллын аян зарласныг дуулгахад таатай байна.
Та ХААН Банкны бүх төрлийн UnionPay картаараа 2022.06.15-ны өдрөөс эхлэн олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан авах боломжтой. Зөвхөн онлайн худалдан авалтаар зогсохгүй Монголоос бусад бүх орнуудад ПОС төхөөрөмжид UnionPay картаа уншуулснаар энэхүү аянд оролцох боломжтой.
Таны тухайн сард хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 5%-ийн буцаан олголт дараа сарын 21-ний өдрийн дотор ХААН Банкны дансанд тань автоматаар шилжин орох болно. Аяны оролцогч нэг сард 1,500–300,000 хүртэлх төгрөгийн буцаан олголтын урамшуулал авах юм. Хэрэв танд UnionPay карт байдаггүй бол дараах заавраар захиалж авна уу.
UnionPay карт шинээр захиалах заавар:
UnionPay картыг банкны салбарт ирэлгүйгээр зайнаас захиалан, шуудангаар хүссэн газартаа үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжтой.
Интернэт банк ашиглан UnionPay карт шинээр захиалах бол ЭНД,
Khan Bank аппликэйшнээр захиалах бол ЭНД дарна уу.
Гадаадад байгаа харилцагч UnionPay карт шинээр захиалах бол:
Тухайн гадаад оронд байгаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Монголд таныг төлөөлөх этгээдэд итгэмжлэл ирүүлнэ. Итгэмжлэлдээ өөрийн нэрийн өмнөөс карт захиалах, хүлээн авах эрхийг дэлгэрэнгүй зааж өгсөн байна.
Монголд байгаа итгэмжлэгдсэн этгээд банкны салбарт хандан карт захиалж, хүлээн авч, идэвхжүүлсний дараа картыг гадаад улсад байгаа харилцагчид хувийн шугамаар явуулна.
UnionPay картаараа онлайн худалдан авалт хийхэд анхаарах зүйл:
Картын тань баруун доод буланд UnionPay байгууллагын тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.
Хуурамч вэбсайт руу нэвтрэхээс сэргийлж, худалдан авалт хийх гэж буй вэбсайтнийхаа домэйн нэрийг сайтар шалгаарай.
Худалдан авалт хийх вэбсайтынхаа журам, төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцаарай.
Онлайн худалдан авалтын гүйлгээгээ интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан шалгах боломжтой.
Картын дугаар, хүчинтэй хугацаа, ПИН код, картын ард байрлах гурван оронтой CVV дугаар зэрэг картын мэдээллээ бусдад алдахаас сэргийлээрэй.
Уншиж байна |