Өв залгамжлалтай холбоотой залилангийн 1220 хэрэг бүртгэгджээ
2022-06-15

-ЗАЛИЛАГЧДЫН АРГА НАРИЙСЧ, БОЛОВСРОНГУЙ БОЛЖ БАЙГАА-

 

Дэлхий дээр хүмүүс и-мэйл ашиглаж эхэлсэн цагаас бий болсон Өв залгамжлалын луйврын гэмт хэргийн Монгол дахь хохирогч нарын тоо эрс нэмэгдэж байна. Yahoo messenger, skype орчин цагт Фэйсбүүк, Инстаграм, Твитер хаягуудаар өв залгамжлагч болсон талаарх мэйл, захидал хүмүүст ирсээр байгаа. Үүнд итгэж хохирдог хүмүүс байсаар байна.

 

 

Олон улсын Интерпол эрэн сурвалжлах байгууллганы гаргасан мэдэгдэлд 4 хүн тутмын 1 нь Өв залгамжлалын залилангийн хохирогч болсоор байдаг гэжээ. Тэгвэл Монголд өв залгамжлагч болно гэж мөнгөө луйвардуулсан 1220 хэрэг бүртгэгдсэн бол 2022 онд л гэхэд 97 гомдол цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

 

54 настай малчин өөрийгөө өв залгамжлагч болно гэж итгээд 65 мянган доллар шилжүүлсэн жишээ бий. Өв залгамжлалын залилан нь их хэмжээний мөнгө, хөрөнгө, эд зүйл, илгээмж өвлөх гэж байна, та тодорхой хэмжээний татвар төлөх хэрэгтэй гэж мөнгө шилжүүлж авах төрлөөр үйлдэгдэж байна.

 

Өөр нэг жишээ гэвэл иргэн Сүнжидмаагийн 77,6 сая төгрөгөөр хохирсон хэргийг дурдаж болно. Цахим хаягаар ЛИВ улсад байлдаж байгаа Америкийн Нэгдсэн Улсын цэргийн түрүүч гэх хүнтэй харьцаж тусгай ажиллагааны явцад  амь эрсэддсэн Монгол улсын иргэн Сүхбаатарын 4,430,000 долларын цалин бүхий хадгаламж  Исламын Бүгд Найрамдах Улсад байгааг танд өв залгамжлалаар олгох болсон гэж итгүүлэн илгээмжийн зардалд, Исламын Бүгд Найрамдах улсын банкинд данс нээлгэх хэрэгтэй, улс хоорондын их хэмжээний гүйлгээ тул татварын мөнгө төл гэж хуурч 6 удаагийн үйлдлээр нийт 27,750 ам.доллар буюу 77,662,500 төгрөгийг Бүгд Найрамдах Турк Улсын банкны PL7110230АСТ205401809 тоот дансруу шилжүүлэн өгч залилуулсан байна.

 

Өв залгамжлалын мессеж, чат нь зөвхөн фэйсбүүкээр гэлтгүй мэйл хаягаар, сүүлийн үед твиттер хаягаар ирэх нь ихэсчээ. Иргэн Д-д  Ferlicialiu2010@hotmail.com цахим хаягнаас “Герман улсын иргэн Флориан Шмейд нь өөрийн өв залгамжилсан хөрөнгөнөөсөө хувь хүртээх байдлаар таны эрхэлж буй бизнест ямар нэгэн хариу төлбөргүйгээр 200,000 ам.доллар өгөх гэж байна, та 7500 долларын татвар төлөөд энэ мөнгөө авах боломжтой” гэсэн мэдээлэл иржээ. Үүнд итгэсэн иргэн Д 7500 доллар буюу 21,375,000 төгрөгийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын банкны 1231198131БА15 тоот дансруу шилжүүлэн өгч залилуулсан байна.

 

Өв залгамжлалын залиланд Монголчуудыг хохирогч болгосон тохиолдол Франц, Герман, Туркэд гол төлөв бүртгэгджээ. Гадны банкны данс руу орсон мөнгө эргэж олдохгүй байх магадлал нь 90 гаруй хувьтай байдаг байна. Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа залилангийн гэмт хэргийн илрүүлэлт 85 хувьтай явагддаг бол харин гадны улсын банкууд руу хэн нь мэдэгдэхгүй хүмүүст хийсэн мөнгөн гуйвуулга эргэж олддоггүйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
65000 доллартой баян малчин бас шуналтай яа
2024-09-17
хашир хүн:
Түркийн банкны ажилтан гэх эмэгтэй намайг "овог чинь нас бараад ах дүүс нь тодорхойгүй байгаа" хүнийхтэй адил байна, та төчнөөн сая $-ын өв залгамжлах боломжтой боллоо гээд л майль ирүүлээд байгаа ш дээ. Би өмхий санаалаад хариу өгөхгүй л байгаа.
2023-05-31
Монгол хүн яснаасаал үнэгүй юманд дуртайшдээ засгийн газрын гадаа жагсаад луйвардуулсан мөнгөө авья гээ ч одоо тийм эргүү хүмүүс их болсоншдээ
2022-06-18
Монгол хүн яснаасаал үнэгүй юманд дуртайшдээ засгийн газрын гадаа жагсаад луйвардуулсан мөнгөө авья гээ ч одоо тийм эргүү хүмүүс их болсоншдээ
2022-06-18
Zochin:
Үнэгүй зүйл хулганы хавханд байдаг байх. Таныг өнөөдөр баяжуулана удахгүй баяжина, пирамидын схемээр хол байгаарай
2022-06-18
e:
85 hubi gj shal hudlaa mongoliinhoo heden zalilang ilruulj uzsiimuu yasiin tsagdaa nar n harin odoo tanii l buruu gd zugeer bjidag yum bnlee
2022-06-17
Иргэн:
Шуналаа гэж ккк. Юу ч хэлэхэв дээ.
2022-06-17
Зүгээр олддог мөнгө гэж хаана ч байхгүй. Байсан ч чамд хоол болохгүй гэдгийг санаж явцгаа.
2022-06-16
Тэнэг:
Зүгээр мөнгө гэж байхгүй. Хавх л байгаа. Хавх хамаг мөнгийг чнь иднэ
2022-06-16
Эргүү хүмүүс энэ орчлонд яасан ч олон юм, тэр тусмаа Монголд. Тиймдээ ч энэ их олон залилагч, лам мэт олиггүй хүмүүс Монголд өсөж үржээд байх шиг
2022-06-16
Байнга анхааруулга гаргаж байхгүй бол манайх гэлтгүй дэлхий даяар залилуулж байдаг.Манай цагдаагийн газар гэж хэцүү хэцүү тэнэг хүүхэн хүүрийн толбо ч билүү цэцэрхээд л
2022-06-15
huradan bayjih amarhan mungu oloh
2022-06-15
зочин:
Ийм мэдрэл тэнэг ард түмэн ч байх ч гэж дээ.
2022-06-15