Д.Болд: Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа хэвийн горимд орж байна
2022-06-13

БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 02-ны өдөр коронавирусийн халдвар бүртгэгдэж, хил гаалийн хяналтыг чангатгаад байна. Үүнээс үүдэн манай улсын экспорт, импортын эргэлт буураад байсан. Тэгвэл энэ сарын 09-ноос эхлэн Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, хэвийн горимдоо орж байгааг ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд хэлж байна.

 

 

Цар тахлаас үүдэн 06 дугаар сарын 04-08-ны хооронд тус боомтоор өдөрт дунджаар 30-40 чингэлэг орж ирж байсан. Харин энэ сарын 09-12-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор өдөрт 75 чингэлэг орж ирсэн байна. Мөн манай хүсэлтээр жимс, нарийн ногооны трерминалаас ачилт хийж эхэлсэн. Нарийн ногоотой эхний 15 чингэлэг энэ сарын 11-ний өдөр орж иржээ.

 

Өнөөдрийн байдлаар Эрээн хотод коронавирусийн халдварын  456 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 240 нь шинж тэмдэггүй аж. Сүүлийн гурван хоногт шинээр голомт үүсээгүй байна. Харин тусгаарлалтад байгаа иргэдээс халдвар илэрч буй аж. Тиймээс тус хотын цар тахлын нөхцөл байдал хумигдаж, хилийн боомтын үйл ажиллагаа тогтворжино гэсэн хүлээлттэй байгаагаа Д.Болд дарга хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нээх баярлаад байх юм биш,Хилээ ковидоор далимдуулж хааж манайхныг дарамталдаг нь хэнд ч ойлгомжтой, Зөвхөн монголчууд бид бүгд жаахан эх оронч байя
2022-06-15
үйлдвэрлэгч:
Эртхэн монгол компанид төхөөрөмжөө хийлгэхээр захиалбал болох биш үү?? Энэ тухайгаа ний нуугүй хэвлэлд зарлаад ийм ийм төхөөрөмж хийлгэнэ гээд зар тавиарай, монгол компаниуд хамтраад хийг, ер нь ч тэгээд цавчаагаа хийх гэж заавал гадаадад захиалдаг шүү дарга нар
2022-06-13
Зочин:
Ямар юмний чинь хэвийн байгаа юм бэ ?.2022-2023 оны өвлийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай маш олон тоног төхөөрөмж /контейнерт багтахгүй/ Эрээнд дээр гацчихаад 6-7 сар болж байна.Тухайлбал "Таван толгой түлш" ХХК-ийн хатаагч төхөөрөмжүүдийг оруулж ирж чадахгүй байна.Ирэх өвөл яаж шахмал түлшээ бэлдэх вэ ?
2022-06-13
үйлдвэрлэгч:
Эртхэн монгол компанид төхөөрөмжөө хийлгэхээр захиалбал болох биш үү?? Энэ тухайгаа ний нуугүй хэвлэлд зарлаад ийм ийм төхөөрөмж хийлгэнэ гээд зар тавиарай, монгол компаниуд хамтраад хийг, ер нь ч тэгээд цавчаагаа хийх гэж заавал гадаадад захиалдаг шүү дарга нар