Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Япон улсын Элчин сайдын өргөмжлөлийг хүртсэн зургаан эрхэм
2022-06-13

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй зургаан хүнд өргөмжлөлөө гардууллаа. 

 

 

●“Oйска Монгол” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гильясэдийн Нинжин  

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин нь, аялал жуулчлалын компани эрхлэхийн зэрэгцээ 2007 онд байгуулагдсан “Oйска Монгол” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөг хүртэл ажиллан, Монголд мод тарих, газар тариалан хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг үйл ажиллагааг санаачлах мөн Японоос түргэн тусламжийн болон гал унтраах машин хандивлах зэрэг үйлсэд идэвхийлэн гар бие оролцож Япон, Монгол хоёр орныг холбох гүүр болон амжилттай ажиллаж байна.

 

 

●Орчуулагч, өмгөөлөгч, Монголын аутизмын холбооны зөвлөх Лхагважавын Алтангэрэл

 

Орчуулагч, өмгөөлөгч Л.Алтангэрэл нь, хоёр орны Засгийн газрын байгууллага, их сургууль, судалгааны байгууллага зэрэгт япон, монгол хэлний орчуулагчаар амжилттай ажиллаж байна. Орчуулагчийн ажлаас гадна өмгөөлөгчийн эрх авч, япон хэлтэй өмгөөлөгчийн хувиар Монголд оршин сууж буй япон иргэдийн итгэлийг хүлээсэн нэгэн юм. Мөн аутизмтай хүүхэдтэй ээжүүдийн төлөөлөл болон Монголын аутизмын холбооны ажилд байгуулагдсан цагаас хойш гар бие оролцсон бөгөөд аутизмтай холбоотой япон ном орчуулах, хэвлэх зэргээр олон нийтэд таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирсэн.  

 

 

●Кино найруулагч, киноны дуу оруулагч Александрын Миеэгомбо, Баасанжавын Уламбаяр 

 

Дуу оруулагчаар ажиллаж байсан А.Миеэгомбо болон Уламбаяр нар нь, 15 гаруй жилийн турш тус ЭСЯ-наас зохион байгуулсан “Японы кино өдрүүд”, “Япон киноны долоо хоног” зэрэг арга хэмжээний үеэр кинонд шууд дуу оруулж байсан мэргэжлийн дуу оруулагч нар билээ. Энэ хоёр эрхмийн дуу оруулсан бүтээлийг тоолохын аргагүй бөгөөд олон сэдвийг хамарсан япон киног Монгол түмэнд хүргэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Эдүгээ интернэтээр тэдний олон уран бүтээлийг үзэх боломжтой боловч гэр интернэт төдийлөн дэлгэрээгүй байсан тухайн үед япон киног монгол хэлээр үзэх арга хэмжээгээр дамжуулан олон монголчуудад япон соёлыг танилцуулж чадсан нь ихээхэн ач холбогдолтой байсан.

 

Дуу оруулагч А.Миеэгомбо нь эдүгээ кино найруулагч, кино зохиолч, хөтлөгч зэрэг өргөн хүрээнд амжилттай ажиллаж буй нэгэн. Дуу оруулагч Б.Уламбаяр нь, хүүхдээс хөгшин настан хүртэл бүхий л насныхны дүрд хувирч дэлхийн олон орны цуврал кино болон уран сайхны кинонд дуу оруулдаг авьяаслаг нэгэн билээ.

 

 

●“Михачи” компанийн захирал Ибүкүро Томоко

 

Ибүкүро Томоко захирал нь, их сургуульд сурч байхдаа Монголын түүхийг сонгон суралцаж, Монголд оюутан болсон цагаас хойш эрдэм шинжилгээ, соёл урлаг, бизнес зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. 2014 оноос хойш зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд “Михачи” хэмээх зөгийн балыг Монголын брэнд болгон хөгжүүлсэн. Япончууд монгол бэлгэнд “Михачи” зөгийн балыг түлхүү сонгодог болсон.

 

 

●Дуурийн сопрано хоолойт дуучин, Сити их сургуулийн багш Окүяма Юми

 

Окүяма Юми багш нь, 1990 оны сүүлийн хагасаас Монголд сопрано хоолойт дуучны хувиар ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын “Чингис хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг дуурьд амжилттай тоглож байсан. Эдүгээ Монгол Улсын Консерватори болон  “Сити” их сургуульд монгол оюутнуудад дуулах ур зүйг хоёргүй сэтгэлээр заахын зэрэгцээ төгөлдөр хуурын сурах бичиг хэвлүүлэхэд гар бие оролцон ажиллаж байна.  

Shuud.mn
Сонин хачин