Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг Мойлтын тохойд байрлах "Тэрэлж ресорт" амралтын газраас гурван настай хүүхэд алга болсон дуудлага өчигдөр /2022.06.10/ 21:15 цагт иржээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн Аврах бүлэг ажиллаж өглөөний 06:14 цагт тус амралтын газрын дэргэдэх Туул голоос нэг км зайгаас буцалтгүй нэрвэгдэгч /3 настай Э/ олж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн байна.
Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Уншиж байна |