Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2022 оны 06 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.
Уншиж байна |