Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо
2022-06-09

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, олимпын аварга Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо. Прокуророос 19 жилийн ял төлөвлөсөн ч шүүхээс 16 жил болгон ялын хэмжээг бууруулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болов.

 

 

Мөн шүүгдэгч Н.Түвшинбаяр нь талийгаачийн эмчилгээ, оршуулга, бусад зардалд 2.7 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүйг шүүхийн тогтоолд дурджээ. 

 

Талийгаачийн эхнэр Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч О.Санчирбал "Шүүхийн тогтоолыг 15 хоногт багтаан гардан авсны дараа гомдол гаргах эсэхээ шийднэ" гэдгийг хэллээ.

 

Мөн Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров ч шүүхийн тогтоолыг гардан авсны дараа давж заалдах эсэхээ шийдвэрлэхээ мэдэгдэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хэнийг ч дайрах ГАЙ шүү дээ,монгол хүний уужим ухаан хаачив?
2022-06-10
irgen:
Manai shuuh neg iimerhuu l baidlaar ajillah yum da
2022-06-10
Нээлттэй хорих анги гэдэг нь хорих ялаа с.Баяр шиг гэртээ эдлэнэ гэсэн үг үү? Арай ч дээ
2022-06-10
irgen:
hairan saihan 2 hyn 1 ni shoroond 1 ni shorond daanch yav daa haramsaltai yaa
2022-06-09