Мэдрэмжгүй М.Оюунчимэг

img

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг улстөрчийн мэдрэмжгүй гэдгээ дахин харууллаа. Тэрбээр Төрийн ордны гадаа цугласан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахдаа "Та нар битгий улстөржөөрэй" хэмээн хэлсэн нь галан дээр тос нэмсэн үг боллоо. Түүнийхээр бол хөгжлийн бэрхшээлтэй, өвдөж зовсон хүүхдээ тэврээд эмнэлэг, Эрүүл мэндийн яамны үүд сахиж, эцэстээ Төрийн ордны хаалганд тулж ирсэн эцэг эхчүүд улстөржиж яваа аж. Бодвол тэд хэн нэгний хатгаасаар өвчтэй хүүхдээ тэврээд Эрүүл мэндийн сайдыг эсвэл өөр нэгэн эрх мэдэлтнийг огцруулах гэж яваа бололтой.

 

 

Улс төр ярьсныг бодоход М.Оюунчимэг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувиар гарч иржээ. Харамсалтай нь түүнд хаана, юу хэлэхээ мэддэг улстөрчийн мэдлэг, мэдрэмж байсангүй. Бүр эх, эмэгтэй хүний сэтгэл ч харагдсангүй. Өвчтэй хүүхдээ тэвэрч, тэргэнцэрт түрж өдөржин Төрийн ордны хаалга сахисан эцэг эхчүүдэд улстөржихгүй байхыг сануулахдаа тэр зовсонгүй.  

 

Ийм л улстөрчидтэй учраас Монгол хөгждөггүй, монгол хүн үнэлэгддэггүй. Улстөрч, УИХ-ын гишүүн нэр зүүж, Төрийн ордонд суухаараа ард түмэнтэй ингэж дээрээс харьцаж, өвчнөөр хүртэл улс төр хийж байна. Хэний саналаар улстөрч нэр зүүж, Төрийн ордонд сууж байгаагаа мартсан бололтой.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ebgui zus tsaraitain be.haltar yuma.usand oroogui met
2022-06-12
DAMBAA:
ZAVAAN UNERTEI.UMHII MATAR L BN SHDEE
2022-06-09
Irgen:
Balai amitan be. Helj yarij bga ni ch, tsarai zus ni ch bolichihson nohor yum aa.
2022-06-09
Zochin:
Tarhiniihaa hemjeer setgej yarij bgaa yum bshuu?!!
2022-06-09
Ard:
Aimshig bnaa! Songogdson huuhnuud bugs ! Boov! Benz! Ged!
2022-06-09
зочин:
Энэ угаасаа бүтэхгүй
2022-06-09
Зочин:
Энэ угаасаа шоучин авгай шуу дээ яагаад ийм хунийг сонгоод бдаг Чингэлтэй дуургийн иргэд анхаарай дандаа том юм ярьсан ян ян дуугарсан хуухэн шуу дээ
2022-06-09
zochin:
tsarau zus ny aumshig
2022-06-09