Улсын баяр наадам долоодугаар сарын 10, 11-ний өдөр орон даяар зохион байгуулагдана. Харин тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгууд 07 дугаар сарын 22-30 хооронд баяр наадмаа хийнэ. Харин бүсийн хурдан морины уралдаан 07 дугаар сарын 29, 30, 31-нд болно.
Шадар сайд С.Амарсайхан “ Цар тахлаас шалтгаалан монголчууд бид баяр наадмаа хоёр жил ёслол төгөлдөр тэмдэглэж чадсангүй. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувсгалын 100, 101 жилийн ойг 07 дугаар сард тэмдэглэнэ.
Наймдугаар сард нүүдэлчдийн соёл ахуйгаа таниулах аялал жуулчлалын хөтөлбөрүүд гээд 07, 08 дугаар сард наадмын хөтөлбөрүүд зохион байгуулагдана” гэсэн мэдээллийг өглөө.
Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд, Улаанбаатар үдэш арга хэмжээ Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн тоглолт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах аж.
Баяр наадмыг 2.3 тэрбум төгрөгөөр тэмдэглэх бөгөөд тасалбарыг цахимаар худалдан борлуулах юм байна.
Уншиж байна |