Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Энэ талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Байцаагч нарыг МХЕГ-ын дотоод хяналт шалгалтаар байнга шалгадаг. Дотоод хяналт шалгалтаар Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагч хариуцлага алдсан нь тогтоогдсон. Мөн тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн. Тиймээс Төрийн албаны тухай хууль болон ашиг сонирхлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, гурван байцаагчийг ажлаас нь хална.
Мөн ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Дараа нь ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудад хариуцлагын асуудал яригдана” гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |