Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Тэрбээр шүүх хуралд өөрийн биеэр оролцож байна.
Шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байна.
Уншиж байна |