ОХУ-ын Красноярскийн хязгаарын амбан захирагч үр тариа, рапс нийлүүлэх сонирхлоо илэрхийлжээ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс-ыг хүлээн авч уулзлаа.

 

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.В.Путинтай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмдэглэв.

 

Хоёр орны Засгийн газар хоорондын комисс, мөн комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлэв.

 

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар бүс нутаг, тэр дундаа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг гэдгийг амбан захирагч А.В.Усс хэллээ.

 

 

Уулзалтын үеэр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч ойн салбарт, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд хамтарсан үйлдвэр байгуулах, инновац, шинэ технологийг хамтран нэвтрүүлэх, Монгол Улсаас хайлуур жонш, ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг хэлэв.

 

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Шадар сайдад бараалхаж, нийслэлийн удирдлагуудтай уулзах бөгөөд Булган, Өвөрхангай аймагтай шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ok
2022-06-09
Зочин.:
Дагз...
2022-06-09
Дагз...
2022-06-09
Түрэмгийлэгч улсын албаныхантай уулзах хэрэггүй
2022-06-08
Зочин.:
Дагз...
Дагз...
Уншигч:
Хямдхан мод бол их хэмжээгээр авах хэрэгтэй шүү.
2022-06-07
иргэн:
Будааг нь авч нөөцлөөд илүүг Хятад хөрш рүү заръя, рапсаар нь тос хийгээд Солонгос, Хятад руу гаргая. Харин Оросын гаалийн татварыг ТЭГлэе, манайх бас татвараа тэглэе. Татваргүй, чөлөөт худалдаа хийе.
2022-06-07
Ok
иргэн:
Үр тариа, рапсыг авч болно оо, манай улсын хэмжээнд илүүдэхээр их бол хөрш Хятад руу реэкспорт хийж худалдъя. Харин бид бас бүтээгдхүүнээ Орос руу худалдмаар байна, иймээс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулъя, (Вьетнам улс байгуулсан) ингэснээр талууд аливаа импортын татваргүйгээр бараагаа бие биедээ нийлүүлэх бололцоо үүснэ. ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭГЭЭ ЯАРАЛТАЙ БАЙГУУЛЪЯ.
2022-06-07