Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Н.Галбадрах: Монголоос үнэнийг олсонгүй, эцэст нь мөлхөж байна
2022-06-07

Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Галбадрах үнэнийг хайж, Сүхбаатарын талбайд мөлхөж байна.

 

 

Тэрбээр “Монголоос үнэнийг хайж есөн сар явж байна. Есөн сар яваад Монголоос үнэнийг олж чадсангүй.

 

Тарагт суманд олон улсын байгууллага, орон нутгийн хөгжлийн сангийн 93 сая төгрөгөөр барьсан барилга одоо дахин засвар оруулах хэмжээнд хүрээд байна. Энэ байшин 2021 оны 08 дугаар сард барьж эхлээд 10 дугаар сард ашиглалтад өгсөн. Анх худалдааны төвийн зориулалтаар барьсан ч одоо цайны газар ажиллаж байна.

 

Энэ байшин 30-40 сая төгрөгөөр л баригдсан. Үлдсэн хөрөнгийг хуваагаад идчихлээ. Энэ асуудлаар бүх шатаар нь яваад хамгийн сүүлд АТГ-т 05 дугаар сарын 02-нд энэ байшингийнхаа бүх материалыг авчирч өгсөн. Энэ ажилд сумын ИТХ-ын дарга холбоотой.

 

 

Төсвийн хөрөнгийг ингэж үргүй зардаг байдал Монгол даяар бий болсон. Багийн төвийн барилга, сумын спорт заалнаас эхлээд төсвийн хөрөнгө юу болж хувирч байна вэ. Төсөв эзэнгүй юм уу. Ард иргэд яагаад хяналт тавьж чадахгүй байна вэ гэсэн асуултыг бүх шатанд тавилаа. Үнэн алга. Хамгийн сүүлд үнэнийг мөлхөж байгаад Ерөнхийлөгчөөс үнэнийг олж өгөөч гэж хүсэж байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Түүнийг жагсаж эсвэл сууж эсэргүүцэл илэрхийлэхээр хуулийн байгууллагаас таслан зогсоож, хүчээр болиулж болзошгүй учраас мөлхөж байгаагаа хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өвгөөн одоо 40 саяаар байшин байтугаа жорлон ч барихгүй ш дээ. Одоо харь
2022-06-08
Үааваас:
Жижигхээн сум, Хайрхандулаан уянгатай харьцуулаарай. Өөрсөдтэйгөө л тэмц
2022-06-08
Уншигч:
4 дэхь засаглалтай хамтрахгүй бол ганцаараа хол явахгүй шүү, гэхдээ хаалтын гэрээ хийгээгүй, худалдагдаагүй хэвлэл мэдээллийн ажилтныг олно гэдэг өдрийн од харахтай л хэцүү.
2022-06-07
Монголчууд галзуурчихаж.
2022-06-07
БАРИУЛСАН ХУНИГ ОЛЧОЧЭЭ ДУЛЗЭН
2022-06-07