Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Монголын баримт шалгах төв албан ёсоор "Мета" компанийн хөндлөнгийн баримт шалгагч боллоо
2022-06-07

Сэтгүүлзүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо "Хэрэглэгчдийн мэдээллийн самбар дээр харагдаж байгаа мэдээлэл маш тодорхой байдлаар эргэлзээтэй, худал гэдэг нь шууд мэдэгдэж болох шошготой болно. Ингэснээр бид ямар нэгэн мэдээллийг уншихаасаа өмнө бүрэн бус, худал ташаа мэдээлэл гэдгийг нягтлах цаашлаад гарчиг төдийгөөр хандалт авдаг хуурамч сайтуудыг шахан гаргах мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болох юм.

 

Монголын баримт шалгах төв нь Монголын анхны “Олон улсын баримт шалгагчдын холбооны албан ёсны эрхтэй албан ёсны байгууллага. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль хэдийн ямар нэгэн платформууд дээр нийтлэгдсэн буруу ташаа мэдээллүүдийг нийтлэгдэж иргэдэд түгсэн хойно худал мэдээлэл гэдгийг мэдэгдэж үр дагавартай тэмцэж ажилладаг байсан. Харин “Мета” компаний албан ёсны түнш болсноор хор хохирол учруулахаас өмнө урьдчилан сэргийлж учир шалтгаантай нь тэмцэх боломжтой болж байна" гэж хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

 

“Мета” компани 2016 оноос эхлэн FACEBOOK, INSTAGRAM дахь хуурамч ташаа мэдээллийг устгах шүүлтүүр тавих зорилгоор цахим орчинд тархаж байгаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах албан ёсны түншлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогоор 80 гаруй баримт шалгах төвтэй түншилж 60 гаруй хэл дээр үйл ажиллагаагаа явуулж хуурамч мэдээллийн тархалтыг хумих, устгах арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин